ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Солтанд холбогдох хэргийг шүүж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн  байна. Түүнд  холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.29/  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.Хэргийг эргэн сануулахадУИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүн байхдаа өөрийн эзэмшлийн  "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн  хөнгөлөлттэй зээл авсан  байдаг.