ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээллийг 14:00 цагт өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны яаманд 14:00 цагт бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг олон нийтэд танилцуулахаар болжээ.