ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд эхлэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-29

Засгийн газрын хуралдаан өндөрлөсөн байна. Хуралдаанаар УОК-оос гаргасан ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар баталгаажуулсан аж. Тухайлбал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14, Их, дээд сургууль, коллежийн хичээл аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна. Түүнчлэн дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас сэрэмжлэх зорилгоор сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ өнөөдөр 14:00 цагаас дэлгэрэнгүй танилцуулах юм.