ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол туургатны дархлаа буюу босоо бичиг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-31

Өвөрмонголын хэл бичгийг Хятадын  төрөөс хятад хэлээр явуулах болсонтой холбоотойгоор эсэргүүцлийн хөдөлгөөнийг өнөөдөр /2020.08.31/ өрнүүллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд жирийн иргэд болон,  зарим төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож,  шаардлагыг БНХАУ-ын Монгол дахь элчин сайдын  яаманд өгөх гэсэн боловч хүлээж аваагүй хөөжээ. Тийм учраас Гадаад харилцааны яаманд хүлээлгэж өгөхөөр ирснээ учирласан тэд  юм.

Анх ӨМӨЗО-ны Хөх хотоос иргэн Сүвээдэй  ар монголчууддаа захидал  илгээсэн аж. Түүний захидалд дурдсанаар, 2020 оны зургадугаар сарын эхээр Тунляо хотын монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгон өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал ирсэн тухай мэдээ тархжээ. Харин зургаа болон долдугаар саруудад эдгээр нь ихэвчлэн дам яриа байсан бөгөөд тодорхой бодлого, зааварчилгаа нийтэд мэдэгдээгүй байсан боловч идэвхтэй хэлэлцүүлгийг өдөөсөн гэж бичсэн байна. Харин наймдугаар сарын эхээр бага сургуулийн зарим удирдагч нарт “Монгол сургуулиудад холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт (бага сургууль + анх дунд)” гэсэн гарчигтай файл ирсэн нь удалгүй олны дунд задарсан байна. Үүнд голдуу "Хятад хэлээр заах чадвартай багшийн тоо", "Зохих хэмжээний сургалтад хамарсны дараа хятад хэлээр заах чадвартай багш нарын тоо" гэх мэт багш нарын хятад хэл дээр заах чадавхын талаар тоон мэдээлэл хүссэн агуулгатай асуултууд байсан нь үндсэндээ монгол боловсролын системийг хятад хэлээр заах тогтолцоонд шилжүүлэхэд ажлын хүчний дасан зохицох чадвар байгаа эсэхийг үзэж байсан тул даруй цуу яриа бодит байдал болж хувиран багагүй дуулиан дэгдсэн. Гэтэл наймдугаар сарын сүүлчээр энэхүү бодлого нь Өвөр Монголын ихэнх хэсэгт буюу аймаг бүрийг хамарч, 2020 оны есдүгээр сарын 1-нд хэрэгжих тухай албан ёсны мэдээ ирсэн тухай захидалд дурдсан байжээ.

 

"Бид  нэг л  бичиг, соёлтой  ахан дүүс учраас монголчууд бид  хараад сууж болохгүй, дугарах ёстой"

Үүнээс шалтгаалан өвөрмонголчууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, түүнийг дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй монгол иргэд эсэргүүцсээр буй.  Өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй иргэн Н.Баянбат хэлэхдээ,  “Өвөрмонголд цагдаа нар хүүхдүүдийг  хичээлд нь хүчээр суулгах,  компаничилсан ажил хийж байгаа гэдэг  мэдээлэл бидэнд ирсэн. Мөн өнөөдөр Өвөрмонголд хичээл эхэлж байгаа. Тиймээс зарим эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ сургуульд явуулаагүй гэсэн мэдээлэл ч бий. Монголчууд  бидний нэг хэсгийг Оросууд,  нөгөө хэсгийг нь Хятадууд эзлээд авчихсан ч бид  нэг л  бичиг, соёлтой  ахан дүүс учраас монголчууд бид  хараад сууж болохгүй, дугарах ёстой.

 

"Босоо монгол бичиг өөрөө НҮБ-д Монгол туургатны соёл гэж орсон байдаг"

Архангай аймаг дахь “Босоо хөх Монгол” НҮТББ-ын тэргүүн Б.Банзрагч:  Хашаа ч харсан гадаад  бичиг,  хаягтай байгууллага л  байна. Хятад сургууль,  хятад  хоолны газар гэх мэтчилэн бүх төрлийн  үйлчилгээний байгууллага Улаанбаатарт байна  шүү дээ. Гэтэл босоо бичгийг хамгаалж байгаа улс үндэстнийг эзэрхийлэн, дээрэлхэх нь байж болохгүй зүйл.  Ингэснээр Хятад улс өөрсдийнхөө үндсэн хууль хийгээд, ӨМӨЗО-ны үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж буй юм билээ.  Босоо монгол бичиг өөрөө НҮБ-д Монгол туургатны соёл гэж орсон байдаг. Энэ ч утгаараа Өвөрмонголчуудын цаашдын дархлаа,  монгол угсаатны дархлаагаа хамгаалж үлдэж байгаа тул олон улсын давцанд гаргаж, байр сууриа эзлээсэй гэж хүсч байна. Надад ирсэн баримтаар өвөрмонгол эцэг,  эхчүүдийг гэрт нь дагаж орж гарын үсэг зурахгүй бол хүүхдүүдийг нь сургуульд сургахгүй, хар дансанд оруулна гэх мэтчилэн мэдээлэл бий.

Цахим орчинд Хятадын төрөөс буруу бодлого хэрэгжүүлж байгаагаа ойлгож шийдвэрээ буцаасан гэдэг мэдээлэл өнөөдөр цацагдсан билээ.  Тэгвэл  энэ талаар тодруулахад, “Баттай эсэхийг  нь сайн мэдэхгүй байна” гэсэн юм.  Тэдний хувьд “төрөөс хэрэгжүүлж байгаа хорио цээрийн  дэглэмийг зөрчиж болохгүй учраас цөөхөн хүн цугларсан. Гэсэн ч тэдний энэ эсэргүүцлийг дэмжсэн олон иргэн гарын үсгээ зуржээ.Тэдний шаардах бичгийг Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын хоёрдугаар нарийн бичгийн дарга н.Ганбаатар хүлээн авчээ.  Босоо монгол бичгээ хамгаалж үлдэх яах аргагүй монгол туургатны дархлаа мөн учраас монголдоо болон гадаадад оршин сууж буй хүмүүсийг  нэгдэхийг уриалж байсан юм.