ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт гаргалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-18

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт гаргасан  талаар өнөөдөр   Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Монгол орны ихэнх  хэсэг, тэр дундаа баруун бүсийн нутгууд гантай байсан. Үүнээс болж  зуд нүүрлэх аюул тулгараад байна. Хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал тулгараад байна. Хэнтий, Сүхбаатар аймгууд монголын өвс, тэжээлийн гол суурь бааз болжээ.  Тэгвэл эдгээр аймгуудад зарагдаж байгаа өвс, тэжээлийн үнэ хэд дахин өссөн байна. Өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд 20 гаруй мянган төгрөгөөр   борлуулагдахаар байна. Тиймээс 1990-ээд оноос өмнө эрхэлж байсан тэжээлийн аж ахуйг сэргээх асуудлаар Ерөнхий сайдад хүсэлт хүргүүллээ” гэв.