ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Мөнхбаатар: Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-16

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байгаа билээ. Энэ үеэр БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Арилжааны банкуудад өнөөдрөөс эхлэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлнэ. Зээлийн хүүг зургаан хувь болгосноор орлого сая төгрөгт хүрсэн өрхүүд хамрагдах нөхцөл байдал бүрдэнэ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгохоор хүүг хоёр нэгжээр буулгалаа. Монголбанк 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Энэхүү зээлийг найман хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно” гэлээ.