ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

O.Admin
2020-11-16

Миний хувьд хуучнаар МРТУХороо , одоогийн МҮОНРТелевизийн нэр дээр 1975 онд “ Инженер радиотехник” мэргэжлээр ЗСБНХУлсын Укриан хотын Политехникийн дээд сургуулийг 1981 онд онд төгсч ирснээс хойш тус байгууллагад тасралтгүй 37 жил ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарсан уг байгууллагын ахмад ажилтан билээ.Өөрөөр хэлвэл тус байгууллагын социализмын үеийн МРТУХороо (1981-1990), зах зээлийн шилжилтийн үеийн РТХЭГазар (1990-2005), одоогийн олон нийтийн радио, телевизийн МҮОНРТелевизийн (2006-2020) өнөөг хүртэлх өсөлт хөгжилт, уруудаж доройтож байсан үеийн гэрчийн хувьд одоогийн МҮОНРТелевиз дээр үүсээд байгаа нөхцөл, түүний шалтгаан, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үзэл бодлоо илэрхийлэхээр шийдсэн болно.

Өнөөдрийн байдлаар МҮОНРТелевизийн МҮОНТелевиз-д 5 суваг, МҮОНРадио-д 3 суваг нийт 8 суваг болон захиргаа, байгууллагын бүтцийн нэгжүүдэд 805 хүн ажиллаж байгаа болно. Асуудлын гол нь үндсэн үйлдвэрлэл дээр ажилладаг уран бүтээлчид, инженер техникийн ажилтнуудынамьдралыннийгмийн баталгаа ба өнөөдөр  авч байгаа  цалин дунджаар 650000 төгрөг, насаараа ажиллаад тэтгэвэрт гарахдаа 5-10 сая төгрөгийн тэтгэмж авдаг болон байгууллагын зарим удирдлагуудын муу засаглал болно. Дээрхи асуудлуудыг шийдвэрлэхэд дараах хүчин зүйлүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

  1. 2005 онд батлагдсан ОНРТелевизийн хуулинд өөрчлөлт оруулах,тус байгууллагын бусдаас хараат бус байх (ялангуяа улс төрөөс,  саяхны нэг жишээ дурьдахад 2015 онд Улсын их хурлын дарга асан З.Энхболд тус байгууллагын төсвийг 50% хассанаар 100 хүн орон тооны цомтголд орж байв) үндэс болсон ,зар сурталчилгааны эфирийн цагийн хязгаарлалтыг өөрчлөх болон тус байгууллагын статустай холбоотой бусад эрх зүйн өөрчлөлтийг хийх.
  2. Одоо авч байгаа төсвийн дэмжлэг санхүүжилтийг зогсоож, ОНРТелевизийн санхүүжилтийг зөвхөн сонсогч, үзэгчдэд чанартай контентоор үйлчилсний үнэлгээ болох радио, телевизийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлж 5500 төгрөг болгох. Эсвэл зөрүү мөнгө болох 4400₮ -ийг дотаци хэлбэрээр Засгийн газраас санхүүжүүлж байх. Эцсийн дүндээ энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгө тул нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэр өөрчлөгдөхгүй.
  3. Засгийн газарын 2010 оны 275 дугаар тогтоол: “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлж дуусгах, өнөөдрийн байдлаар энэ хөтөлбөр дөнгөж 50% -тай буюу 2014 онд телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжиж, радио өргөн нэвтрүүлэг аналог хэвээрээ, ялангуяа хөдөө орон нутгийн сонсогчид сонсох нэвтрүүлэггүй байгаа болно.
  4. Тус байгууллагын 2 баганын нэг болох инженер техникийн ажилчдын нийгмийн баталгаа, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлснээр, орчин үеийн өргөн нэвтрүүлэг-мэдээллийн техник технологийн нэгдэн нийлэлтийн үр ашгийг амьдралд хэрэгжүүлж  сонсогч, үзэгчид интерактив горимд шууд эфирийн студитэй харьцаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, МОҮНРТелеиз гэдэг байгууллага жинхэнэ утгаараа олон нийтийн нэрийн хуудас болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хүндэтгэсэн: Монгол улсын Зөвлөх инженер, О.Ганхүү