ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2.8-аас дээш голч дүнтэй оюутнуудад боловсролын зээлийн сангийн зээлд хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-13

 Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их,  дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутан болон дээрх шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид хамруулах шийдвэрийг гаргалаа. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "2021-2021 оны хичээлийн жилд манай улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, үүнд 147 мянган оюутан суралцаж байна. Хичээл сургалт 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлсэн боловч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын дундаас бүх шатны сургалтын үйл ажиллаа теле болон цахим хэлбэр рүү шилжсэн. Үүнтэй уялдуулан сургалтын агуулга, хөтөлбөрийн олон хэлбэрээр хүргэх, хичээлийг нь таслахгүй, хоцрогдол гаргахгүй байхад анхаар байгаа. Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээл буюу буцалтгүй тусламж үзүүдэг. Буцалтгүй тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, эсвэл аав ээж нь бүтэн өнчин бол тухай гэр бүлийн суралцагчид, цаатан өрхийн суралцагч эсвэл гурван хүүхэд нь зэрэг бакалаврт суралдаг бол төрөөс нь нэг хүүхдэд нь дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа болон тухайн сургуулийн сүүлийн дөрвөн жилийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан үзээд жил бүр тогтоодог хяналтын тоогоо баталсан. Үүнд үндэслээд Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард эрэлт ихтэй 36 мэргэжлийн баталсан. Энэ дагуу 2020 оноос төрөөс өгч байгаа зээлийг эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгох бодлого баримталж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын энэ үед тэргүүлэх чиглэлийн бус мэргэжлээр суралцаж байгаа ч 2.8 буюу түүнээс дээш голчтой, Боловсролын зээлийн санд хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутанд сургалтын төлбөрийн зээл олгохоор боллоо" гэв.