ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ ээлжит бус хурлыг хуралдуулах шаардлагыг намын Улс төрийн зөвлөлд хүргүүлэх гэж буй тухай өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл мэдээллээ. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Монголын нийгэм, эдийн засаг хүнд нөхцөлд байна. Дөрвөн улирал дараалан эдийн засаг агшлаа. Засгийн газарт халдварт өвчний нөхцөл байдлаас үүдсэн хүндрэлээс ард иргэдээ гаргах бодлого байгаагүй нь батлагдаж байна” гэв.

Харин АН-ын гишүүн Х.Тэмүүжин “АН тогоо доторх асуудлаа шийдэж байж сөрөг хүчнийхээ хяналтыг тавина. Нам дотроо хүлээцтэй байж асуудлаа шийдэн, гадна талдаа хариуцлагатай байх ёстой. Төрийн ордонл хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Монголын төрөөс эрүүл саруул бодлого үнэртэхээ больсон. Ардчилсан Нам эрүүл саруул хяналт тавихын тулд тогоон доторх асуудлыг шийдэх хэрэгтэй. Иймээс Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай” гэсэн юм.