ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“БИ улстөржихгүй”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжих эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Коронавируст халдварыг дотоодод алдлаа, байдал хүндэрлээ. Одоо хүртэл бид мутацид орсон ямар хэлбэр вэ гэдгийг тогтоогоогүй байна. Ховдод халдвар гарахад тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү зөөж байна. Орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү. Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдварыг гаргахгүй ажилласан. Бид нэн тэргүүнд вакцинжуулалтыг хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариуг авсан. Вакцинжуулалтыг хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна.

 

...Цар тахлын нөхцлийг хэрхэн даван туулах вэ гэдэгтэй холбоотойгоор вакцинжуулалт, төсвийн алдагдлыг нөхөх, онцгой байдлын менежментийг сайжруулахад анхаарна. Мөн эдийн засаг. Хүнд үеийг хэрхэн даван туулах, яаж аж ахуйн нэгжүүдээ босгох талаар тодорхойлно. Бид дундаж орлоготой иргэдийг дэмжихэд анхаарах шаардлагатай байна. Орон сууц авахад, эрүүл мэндийн тэтгэмж, боловсролын тэтгэлэг авахад дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Орон сууцтай холбоотой үе үеийн Засгийн газрын сайн бодлогуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй...

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хөл хорионы улмаас хамгийн эмзэг байдалд байгаа салбар бол боловсрол. Сургуулиудыг, нэн ялангуяа орон нутгийн танхимын сургалтыг нээж, эрчимжүүлмээр байна. Танай шинэ Засгийн газар эдийн засгийг солонгоруулах чиглэлээр хэрхэн ажиллах вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Би улстөржихгүй. Бид бага ард түмэн. Мөн Монгол Улс парламентын засаглалтай. Үүнд бодлогын мэтгэлцээн өрнөөсэй гэж хүсэж байна. Би цөөнхдөө хүндэтгэлтэй хандана. Та бидний хамтын ажиллагаа чухал шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхээс танд ямар өв үлдэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газарт асар олон нийгмийн хүлээлттэй асуудал байсан. Гэхдээ алийг нь ч барьж аваагүй. Эрүүл мэндийн салбарт ганц асуудал гарахад ажлаа өгөөд явлаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын нөхцлийг хэрхэн даван туулах вэ гэдэгтэй холбоотойгоор вакцинжуулалт, төсвийн алдагдлыг нөхөх, онцгой байдлын менежментийг сайжруулахад анхаарна. Мөн эдийн засаг. Хүнд үеийг хэрхэн даван туулах, яаж аж ахуйн нэгжүүдээ босгох талаар тодорхойлно. Бид дундаж орлоготой иргэдийг дэмжихэд анхаарах шаардлагатай байна. Орон сууц авахад, эрүүл мэндийн тэтгэмж, боловсролын тэтгэлэг авахад дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Орон сууцтай холбоотой үе үеийн Засгийн газрын сайн бодлогуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.