ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛЛОО

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-27

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.  Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 66 нь буюу 87.9 хувийн саналаар дэмжлээ.  УИХ-ын гишүүдийн зүгээр "Оюу толгой" болон Дубайн гэрээ, төмөр зам, нефтийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад анхаарч ажиллахыг санууллаа. Түүнчлэн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, ажлын байр, боловсролын салбарыг ч давхар анхаарахыг уламжилж байлаа.