ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өнөөдөр орой 22.00 цагт БНХАУ-аас Синофарм вакциныг авчирна

O.Admin
2021-02-22

Эхний ээлжийн 150 мянган тун Оксфордын "AstraZeneca"-гийн вакцин Монголд өнөөдөр өглөө буусан билээ. Анхны тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш морин цагт буюу 11.40 цагаас хийлгэж, ард иргэдээ вакцинжуулалтад уриалахаа мэдэгдсэн юм.

 Мөн ЭМЯ, УОК-оос ямар хүмүүсийг эхний ээлжид вакцинд хамруулах журмыг гаргаад байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан буюу халдвартай хүмүүстэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн албан хаагчдад тарина.

Хоёрдугаарт, 65-аас дээш настай хүмүүсээ хамруулна. Гуравдугаарт, хавсарсан өвчтэй, халдвар авсан тохиолдод амь нас нь эрсдэлд орох хүмүүс хамрагдана.

Өнөөдөр өглөө ирсэн AstraZeneca вакциныг "Буянт-Ухаа" олон улсын нисэх онгоцны буудлаас ХӨСҮТ рүү зөөвөрлөв. Astrazeneca вакциныг Энэтхэг улс буцалтгүй тусламж болгон илгээсэн билээ. Харин өнөөдөр орой 23.00 цагт БНХАУ-аас Синофарм вакциныг авчирна. Эрүүл, энгийн амьдралын хэв маягт бид ийнхүү нэг алхам ойртлоо.