ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Төлбөр авч гадаадын тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад хэлээрэй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-01

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмуудыг  хийсэн  талаар мэдээллээ. Тэрбээр "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420,000 оюутанд зээл олгосон байна. Нийт 880 тэрбум төгрөг төрөөс зарцуулсан байна. Зөвхөн 2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум, магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Над руу 10,000 ам.доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол хүний овог нэр, албан тушаал хаяг гэх мэт бүх мэдээллийг надад хэлээрэй, өргөдлөө хаяглаж явуулаарай. Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулж, боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм  байна. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтлана” гэв.