ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Аав зарна хэмээх зарлал нь шинэ уран бүтээлийн сурталчилгаа байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-03-02

Сошиал орчинд “Асарч чадахгүй болсон учраас аавыгаа зарна. Үнэ 3.000.000 төгрөг” зар тавигдсан нь олон хүний анхаарлыг татсан. Зарим хэвлэлүүд энэ зарыг үнэн байна хэмээн нотолж, зар дээр тавьсан дугаар луу холбогдсон гэх нотолгоо бүхий харилцан яриаг тавьсан билээ.

Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр энэ нь “OI энтэртайнментын зохиолч, найруулагч Р. Эрхэмбүрэнгийн шинэ уран бүтээлийн сурталчилгаа юм байна. Уншигч та сайн харвал доод хэсэгт нь “Coming soon...” гэсэн бичиг байгаа бөгөөд маркетингийн сурталчилгаагаа олонд таниулахын тулд ийм арга хэрэглэжээ.

Гэвч энэ үйлдлийг нь Эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгаж, уран бүтээлчдэд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм байна. Р.Эрхэмбүрэн нь “Хүсэл”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Би дурламаар байна”, “Манан зүсэгч” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киног найруулжээ.