ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.ЭРДЭНЭБАТ Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-26

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.Тухайлбал, УИХ-ы гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томилов. УИХ-ын гишүүн бүр мэргэшлийнхээ дагуу 1-2 байнгын хороонд харьяалагддаг билээ.

Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатыг ийнхүү Үйлдвэржилтийн байнгын хороонд томилсон юм. Дахин сануулахад, тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр хууль хяналтын байгууллагаас баривчилж, ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид саатуулж байсан билээ. Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгосон хэмээн авлигын хэрэгт буруутгагдаж, хуулийн хяналтын байгууллагаар есөн сар гаруйн хугацаанд шалгагдаж байгаад суллагдсан юм.