ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Ардчилсан хувьсгалыг үндэслэгч С.Зоригт Монгол Улсын баатар цолыг олгох саналыг дэвшүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-07

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсад ардчилсан хувьсгал гараад 31 жил, үндэсний ардчилсан хувьсгалыг үндэслэгч С.Зориг цаг бусаар амиа алдаад 22 он өнгөрчээ. Баярлахаас илүүтэй цаашдынхаа ирээдүйг төлөвлөх, хийж, бүтээх чухал цаг үе тулгараад байна.

Бид бүгд цул болохгүй бол Монголын ард түмний эрхэд аюул учрах цаг үе болж байна. Замын уртад тасарсан үзэл сонирхол нэгт нөхдөө нэгтгэж намаа бүтэн болгохыг уриалж байна. Намаа бүтэн болгоход чадах бүхнээ хийнэ.  Мөн үндэсний ардчилсан хувьсгалыг үндэслэгч С.Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санал дэвшүүлж байна.

 

Тэр бол ардчилсан үзэл санааны баатар нь байсан. Түүнгүйгээр эр зоригоор дутсаар ирсэн. Дараагийн жилүүдэд бас зоригоор дутахгүйн тулд түүнд баатар цолыг нөхөн олгох нь зүйтэй. Баатар цолыг олгоход иргэдийн дэмжлэгийг цаасаар болон цахимаар авч байна. Та бүхэн гарын үсгээ зурж дэмжээрэй. Бид Ерөнхийлөгчид мөн хандана” гэсэн юм.