ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Элчин сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэн өгнө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-12

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо ирэх хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт  гаргажээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдож байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргаж байсан билээ.

Энэхүү хүсэлтийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар дэмжээгүй байдаг. Дараа нь Ерөнхийлөгч Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргаж байсан юм. Харин энэ удаад Элчин сайд Ё.Отгонбаяр хувийн хүсэлт гарган, ажлаа өгөхөө илэрхийлсэн аж.