ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ-т 33 гомдол шалгагдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-15

Авлигатай тэмцэх газар 2021 оны дөрөвдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 75 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж найман  албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны дөрөвдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 47 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд зөрчилгүй долоо, харьяаллын дагуу шилжүүлсэн тав, зөрчилтэй болох нь тогтоогдсон нэг гомдол, мэдээлэл байв.