ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК өнөөдөр хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-14

УОК өнөөдөр 15.00 цагт хуралдах аж. Хурлаар сүүлийн өдрүүдэд ихээхэн нэмэгдсэн халдварын нөхцөл байдлыг хэлэлцэнэ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд оролцон, мэдээлэл өгсөн байна. Бүлгийн гишүүд улс оронд нөхцөл байдал хүнд байгаа тул хөл хорионоос өөр арга хэмжээ авах нь зөв гэжээ.  УОК-оос гаргах саналыг Засгийн газар лхагва гарагийн хурлаараа хэлэлцэн батлах юм.