ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.ЭНХБОЛД: Хүн амын дунд дельта вирусийн ГУРВАН тохиолдол бүртгэгдсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-20

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Манай халдварын тархалт сүүлийн нэг сар гаруйн хугацаанд тогтвортой байна. Сүүлийн үед хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 1400-аас доош байна. Гэсэн ч судалгаа шинжилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод нэг тохиолдолд Covid-19 халдварын дельта хувилбар бүртгэгдсэн.

Зургадугаар сарын 15-наас өмнөх шинжилгээгээр таван сорьцод дельта хувилбарын зөөвөрлөгдсөн хувилбар бүртгэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 3 тохиолдол бүртгэгдээд байна. Бид Япон руу 200 сорьц, АНУ руу сорьц илгээсэн. Гэхдээ зарим шинжилгээний хариу гараагүй байна. Дельта хувилбар 114 улсад бүртгэгдэж халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ер нь зургадугаар сарын 15н-аас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан. Үлдсэн 10 хувь нь бусад хувилбар бий" гэсэн юм.