ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.ТУЛГАТ: Бид Засгийн газартай хариуцлага тооцох ажлаа зогсоохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-07

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат “МАН-ын үнэмлэхүй олонх болж, сүүлийн таван жил  засаг төр барьж байгаа. Гэвч  Үндсэн хуулийн хэрэгжилт, хэвлэл мэдээлэл чөлөөтэй байх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх  эрх чөлөө буурч байна. МАН сонгуулиар, ардчилсан зарчмаар олонх болсон. Гэтэл улс орныг засаглаж чадахгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Яагаад Засгийн газар хариуцлагаа хүлээхгүй байгаа юм.  Улс орны байдал жил ирэх бүр дордож байна.

Мөн АН-ын дарга М.Тулгат  АН-ын үзэл баримтлалын нэгдүгээрт хүний эрх чөлөө гэж байдаг. Улс төрийн тэмцлийн замаар бид иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална. Есдүгээр сарын 23-нд АН-аас мэдэгдэл хийж, шаардлага тавьсан. Гэтэл энэ шаардлагын хариуг өгөөгүй. Тиймээс энэ  сарын 1-нд Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцрох шаардлагыг тавьсан. Бид Засгийн газартай хариуцлага тооцох энэ ажлаа зогсоохгүй” гэв.