ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэнтий аймагт 1333 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлжээ

O.Admin
2021-10-09

Хэнтий аймгийн тухайд сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 50747 сонгогч байна. Аймгийн хэмжээнд ковидын 27 эмнэлэгт 765 өвчтөн, гэрээр 1655 өвчтөн байгаа бөгөөд Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 1333 сонгогч саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлээд байна.

Үүнээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63.1-д заасан үндэслэлээр 539 соногч, коронавируст халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа 190 сонгогч, гэрээр эмчлүүлж байгаа 412, тусгай чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа 31, тусгаарлалтад байгаа 161 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо