ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Ирц нь хүрээгүй нөхөн сонгуульд хэн хэдэн хүний санал авав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-11

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явагдаж дууссан ч нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцсонгүй.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгдсэн. Гэвч 18 дугаар тойргийн сонгогчдоос 748 сонгогч түр хасав тэмдэглэгээтэй болсон учраас 50.747 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Үүнээс ердөө 18.756 сонгогч саналаа өгсөн бол 136 сонгогч цагаан хуудас уншуулжээ.

Нийт өгсөн саналаас:

-МАН-ын нэр дэвшигч Ц.Идэрбат 13.700

-АН-ын нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3719

-Бие даагч М.Чингисхаан 562

-ИЗНН-ын нэр дэвшигч А.Бархүү 280

-ШИНЭН-ын нэр дэвшигч Д.Баатаржав 192

-АТОЗН-ийн нэр дэвшигч Д.Чулуунбат 153 хүний санал авчээ.

Харин СХД-ийн 122.974 сонгогчоос 9043 сонгогч түр хасагдаж, 113.931 сонгогч саналаа өгөх байсан. Гэвч 38 мянга гаруй сонгогч саналаа өгчээ.

Нийт өгсөн саналаас:

-МАН-ын нэр дэвшигч Э.Батшугар 24.382

-ХҮН-ын нэр дэвшигч Б.Найдалаа 5269

-АН-ын нэр дэвшигч Э.Бат-Үүл 5000

-Үнэн ба зөв намын нэр дэвшигч А.Отгонбаатар 3255

-ИЗНН-ын нэр дэвшигч Ш.Гантулга 3043

-Бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт 11838

-ШИНЭН-ын нэр дэвшигч Ц.Гантулга 1434

-ДМН нэгдлийн нэр дэвшигч Л.Цог 200

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын нэр дэвшигч Ш.Төмөрсүх 109

-АТОЗН-ийн нэр дэвшигч А.Батдорж 67 хүний санал авчээ.