ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нөхөн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн намтар

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-18

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт өнгөрөгч бямба гарагт нэмэлт санал хураалт явагдаж, улмаар МАН-ын гишүүн Ц.Идэрбат /18 дугаар тойрог/, Э.Батшугар /28 дугаар тойрог/ нар үнэмлэхүй олонхийн санал авсан учраас ялалт байгууллаа.

Тухайлбал, эхний санал хураалтаар нийт сонгогчдын ердөө 18 хувь нь санал өгсөн Хэнтий аймагт нэмэлт санал хураалт явуулснаар ирцийн хувь 73.3-д хүрч, Ц.Идэрбат 17264 мянган хүний санал авсан учраас ялагчаар тооцжээ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт эхний санал хураалтаар 23 мянган хүний санал авч байсан Э.Батшугар нэмэлт санал хураалтаар дахин 5000 гаруй иргэний санал авч 28537 иргэний саналаар буюу 51.2 хувийн санал авсан гэж үзжээ. Ингээд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хоёр нэр дэвшигчийн намтрыг уншигч танд хүргэе.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

 -1994 онд Орос 14-р сургуульд элсэн орж, улмаар 2000 онд АНУ -ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцаж 2004 онд төгссөн

-2008 онд Бэнтлигийн их сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн

-2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлсэн

-2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн

-2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан

-2016 оноос хойш хувийн бизнесийг амжилттайгаар удирдан ажиллаж байсан

-2021 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүн болон Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Төрсөн огноо: 1981 он

Төрсөн газар: Хэнтий аймаг

Хүйс, Үндэс угсаа: Эрэгтэй, халх

Гэр бүлийн байдал: ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,

1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,

2006-2007 онд Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 

2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,

2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,

2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,

2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,

2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч 

2020 Хэнтий аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил

МАН-ын бага  хурлын  гишүүн,

Аймгийн МАН-ын хорооны  тэргүүлэгч,

Хэрлэн  сумын  МАН-ын   хорооны  даргын  сонгуульт ажилтай