ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жавхлан: Манай Монгол мандана төслөө амидаадаа танилцуулсан нь үнэн

O.Admin
2021-10-20

Засгийн газрыг огцруулахаар төв талбайд суулт зарлаад буй МУГЖ С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлантай дөрвөн тэрбум нэхсэн эсэх асуудалдаа албан ёсоор хариулт өглөө.

Тэрбээр, “Өнгөрсөн зун Баян-Өлгийн дууны клип хийж явахад тэнд Б.Жавхлан сайд амарч явсан. Тэгээд би “Амьдаа минь бид нэг нэгнээ дэмжээд Монголоо гоё болгоё оо. Бидний төсөлд дэмжлэг туслалцаа юу байна вэ. “Манай Монгол мандана” төсөл 2017 оноос хойш ийм ийм ажил хийсэн гээд танилцуулсан. Ийм төслийг яагаад дэмжиж болдоггүй юм бэ. 3.5 тэрбумаар барьсан усан оргилуураа хар. Хоёр тэрбумаар андлалын хөшөө бариад яаж устгаснаа хар. Тэрний оронд манай төсөл 21 аймаг, 339 сумаар явж байгаа төсөл шүү” гэж хэлсэн. Энэ ганцхан тоглолт биш. "Хамаг Монгол" төсөл гэж мушгин гуйвуулсан.

Тоглолтоос гадна үндэсний үйлдвэрээ дэмжих зорилготой төсөл шүү дээ. “Манай Монгол мандана” төсөл 2016-2018 онд хэрэгжээд, “Дээж” сүүг бид төрийн өндөрлөгүүдэд хүртэл танилцуулж байсан. Гэтэл үүнийг маань намайг шантаажилсан гэж яриад байгаа юм. Гэтэл нисээд явж байсан ховыг энэ залуу шүүрч аваад өөрөө анхаарлын төвд орж, хуулийн төслийг анхааралд оруулахын тулд мэдээлчихсэн юм билээ.

Миний ярьж байгаа зүйл олонд хүрнэ, олны анхааралд орно гэж бодоод ярьчихсан юм билээ. Би энэ залууг 80 хувьтай уучиллаа. Та нар хов болохоор битгий гарч ир л дээ. Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ хоёр гарч ирээ. Ирээд уучлалт гуйгаад ажлаа өг. Би хүлээж байна. Намайг хүүхдүүд тоглож байгаа биш дээ гэж байна лээ. Гарч ирэхгүй байгаагаараа би хүүхэд юм уу, Б.Жавхлан хүүхэд юм уу. Төслөө би тултал нь ойлгуулаад авлаа. Надад харин ч ашигтай юм боллоо” гэлээ.