ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Польш улсад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-25

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзлаа.

Жил бүр Монгол Улсын 22 оюутныг Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын түвшинд суралцуулж байгаа. Монгол, Польшийн хамтарсан санхүүжилттэй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах иргэдийн тоог 22-оос 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ оюутнуудын тодорхой хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эзэд байх чиглэлээр санал солилцжээ.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх чиглэлээр ажиллах боломжтой аж.