ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхэд залуусын дунд дэлгэцийн донтолт ихэсчээ

O.Admin
2021-11-29

Сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогджээ. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт улмаар амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өсчээ. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртөж байгаа аж. 

Мөн 18-25 насны залуу үеийнхний дунд дээрх үзүүлэлт 63 хувиар нэмэгдсэн тоон судалгаа гарчээ. Энэ судалгаагаар хүүхэд, залуучууд дэлгэцийн донтолтонд ихээр өртөж байгаа нь харагдаж байна. Үүнд хэн, юу буруутайг Сан Диего их сургуулийн судалгааны багийн мэргэжилтнүүд судалжээ.

Уг судалгааны дүгнэлтэд:

  • Цахилгаан харилцаа холбооны өсөлт дэвшил

  • Унтах хугацааны бууралт хэмээсэн байна.

Бага насны хүүхэд дэлгэцийн хамааралтай болж байгаа шалтгаанууд:

1.Гэр бүлийн нөхцөл /эцэг эх завгүй байдаг, үл хайхрах байдал/

2. Сургуулийн орчин /технологийн тусламжтай суралцах хэрэгцээт мэдээллээ интернетээс авдаг

3. Үе тэнгийнхний дарамт шахалт /найз нөхдөө буруу зүйлд уруу татдаг, дарамталдаг