ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг батламжлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-30

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил бөөрний хорт хавдрын эмчилгээнд орж, хагалгаа хийлгэсэн ч биеийн байдал нь дахин муудсан учраас Аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл аймгийн шинэ Засаг даргын томилгоог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийж, энэ сарын 19-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аас хамгийн олон буюу 19 төлөөлөгчийн санал авсан Н.Лхагвадоржийг томилсон байна. Түүнд аймгийн Засаг даргын үнэмлэхийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гардуулж өгчээ. 

Н.Лхагвадорж нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажилласан бөгөөд 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ. Н.Лхагвадоржийн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ нэг орон сууц, 2 автомашинтай хэмээн мэдүүлсэн байна.