ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээр улираан томиллоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-08

МАН-ынхан XXX Их хурлаа амжилттай өндөрлөж, их хурлаас шинээр зохион байгуулагдсан Бага хурал анхдугаар хуралдаанаа хийж байна. Тус хурлаас Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргад Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүллээ. Д.Амарбаясгаланг МАН нь Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа нэр дэвшүүлж байгаа юм.

Тэгвэл үдээс хойш үргэлжилсэн хуралдаанаас буюу Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгожээ. 

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогдлоо. Тодруулбал, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байгаа юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Удирдах зөвлөлийн гишүүд болон Нарийн бичгийн дарга нарыг томилох нь ээ. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн намтар

1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 2000-2009 онд “Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,

  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

  • 2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,

  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,

  • 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,

  • 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,

  • 2015-2016 онд “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,

  • 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,

  • 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,

  • 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.

АНУ-ын Жорж Тауны Их Сургуулийн магистерийн өмнөх хөтөлбөрт хамрагдан (2013 – 2015) “Метрополис хотуудын хөгжлийн төлөв хандлага, хөгжлийн гарц, шийдэл” сэдвээр судалгааны ажил хийсэн