ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Минносато Тембэруолвз талбайдаа ГС Уорриорсыг буулгаж авлаа

O.Admin
2022-01-17

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Минносато Тембэруолвз талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 99-119 харьцаагаар Тембэруолвз хожлоо. Улмаар 21 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байр руу дэвшсэн бол Уорриорс 31 хожил, 12 хожигдолтой болж 2-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Карл Энтони Таунс 26 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Ноуэл 17 оноо, Майкл Бэйзли 16 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Жордан Пүүл 20 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Куминга 19 оноо, Клэй Томпсон 13 оноог авсан бол Стифэн Көрри тус тоглолтод оролцоогүй байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Финикс Санс 135- 108 Детройт Пистонс

Хьюстон Рокетс 118-112 Сакермэнто Кингс

Голдэн Стэйт Уорриорс 99-119 Минносато Тембэруолвз

Юта Жазз 125-102 Денвер Наггетс