ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Голден Стэйт Уаррорс багийн 5 дараалсан хожигдлын цуврал энэ хүрээд зогслоо

O.Admin
2022-03-09

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Голден Стэйт Уаррорс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож 112-97 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 44 дэх хожлоо байгуулж тав дараалсан ялагдлын цувралаа зогсоолоо. Харин Клипперс 34 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолтод Жонатан Куминга сэлгээнээс 21 оноогоор багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 20, сэлгээнээс Жордан Пүүл 20 оноог авчээ. Эсрэг багаас Николас Батум 17 оноогоор багаа тэргүүлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сакраменто Кингс 115 : 131 Нью-Йорк Никс

Индиана Пэйсэрс 124 : 127 Кливленд Кавалерс

Орландо Межик 99 : 102 Финикс Санс

Шарлотт Хорнетс 121 : 132 Брүүклин Нетс

Мемфис Гриззлис 132 : 111 Нью Орлеан Паликанс

Оклахома-Сити Тандер 115 : 142 Милуоки Багс

Голден Стэйт Уорриорс 112 : 97 Лос Анжелес Клипперс