ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УДШ Ардчилсан намын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ

O.Admin
2022-03-09

УДШ Ардчилсан намын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.

Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын “Онц Их хурал”-ыг зарласан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ баталлаа.

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааныг удаа дараа үгүйсгэж, 38-р тогтоолоор батлагдсан ҮБХ-ны гишүүдийг хүчин төгөлдөр бус гэж тайлбарласаар ирсэн. Тиймээс АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир 38-р тогтоолыг тайлбарлаж, үнэхээр ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр биш бол тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр УДШ-ын нийт шүүгчдийн хурал болж 2021.12.20 өдрийн “Онц Их Хурал”-ыг зарласан, зохион байгуулсан ҮБХ-ны хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн шийдвэрээ тайлбарлах шаардлагагүй гэж үзжээ.

Тиймээс Улс төрийн намын тухай хуулинд заасан АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ-нь хүчин төгөлдөр бөгөөд түүний зарласан аливаа шийдвэр хууль ёсны юм.