ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ

O.Admin
2022-03-11

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа өнөөдөр /03.10/ 20:00 цагт дуусжээ. Сунгаанд хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал,  тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга бөгөөд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ.

Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн байна.