ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн нь Ерөнхий сайдын рейтинг өсөхөд голлон нөлөөлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-05-23

Улс төрийн барометрийг аль нэг улс төрийн намаас хараат бусаар хэмжиж ирсэн MEC судалгааны байгууллага тавдугаар сарын судалгааны дүнгээ танилцуулжээ.

Тавдугаар сарын 13-16-ны хооронд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1020 иргэнээс дээрх судалгааг авсан бөгөөд улстөрчдийн рейтингийг тодорхойлон гаргасан аж.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний рейтинг өмнөх сараас 0.1 функтээр өсчээ. Өнгөрсөн сард 6.5 байсан бол энэ сард 6.6 болон өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн аж.

Тодруулбал, Төсвийн хэмнэлтийг эхлүүлсэн нь рейтинг өсөхөд хамгийн том хувийг эзэлсэн бол тог дулааныг хөнгөлсөн, хүүхдийн мөнгө нэмсэн, шинэ сэргэлтийн бодлого таалагдсан, ажил хэрэгч байгаа нь голлон нөлөөлжээ. Харин сөрөг нь үнийн өсөлт хэмээн үзсэн аж.