ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Энхболд: Швейцариас уналт таталтын эм оруулж ирнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-06-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын мөрөөр Засгийн газрын хуралдаанаас хэд, хэдэн онцлох шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болгожээ. Энэхүү эмийг БНСУ-аас хувиараа оруулж ирдэг байсан иргэнийг цагдан хорьсон эмийг оруулж ирэхийг хориглосон гэх асуудлыг мөн эцэг эхчүүд хөндсөн бөгөөд энэ асуудалд С.Энхболд сайд албан ёсоор хариу өгөв.

Тэрбээр, “Тухайн иргэнийг хорьсон шалгасан асуудал байхгүй. Манайд албан ёсоор хандахыг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, албан ёсны зөвшөөрөлтэй оруулж ирэхийг тулд компани байгуулах ёстойг зөвлөсний дагуу тухайн иргэн хандсан байгаа. Ганц нэг бичиг баримтаа бүрдүүлчихвэл албан ёсоор эрхийг нь өгнө. Ер нь ганц уналт таталтын эм ч бус бусад эмний хүрэлцээ хангамж ч хэцүү байна. Тун удахгүй Швейцариас уналт таталтын эм оруулж ирнэ” гэлээ.