ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бригадын генерал цол хүртээлээ

O.Admin
2022-06-20

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.

Онцгой байдлын алба нь ийнхүү дөрвөн бригадын генералтай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.