ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Цогтгэрэл:  Ажлаа өгөх өргөдлөө Ерөнхий сайдад өгчихлөө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-12

Төрийн ордонд Засгийн газар ээлжит бусаар хуралдсан билээ. Хуралдааны дараа Зам тээврийн  хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Хоёр асуудал хэлэлцлээ. ЗТХЯ-д гарсан хүний амины хэргийн талаар танилцуулсан. Мөн урд аймгуудад болж буй их хэмжээний үер усны гамшгийн талаар, нөхцөл байдал ямар байгааг танилууллаа. Миний хувьд энэ хэрэгт шууд болон шууд бус оролцоо байхгүй.

Гэхдээ улс төрд соёл тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөх өргөдлөө Засгийн газар, Ерөнхий сайдад өглөө. Засгийн газар миний хүсэлтийг хүлээж авч, шийдвэрлэж өгөх байх аа. 

Үерийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг одоохондоо тогтоох боломж алга байна. Гамшгийн тухай хуульд 50 мм хур тунадас буухад гамшиг боллоо гэж үздэг. Гэтэл өнөөдөр 14:00 цагийн үед авсан мэдээгээр 82 мм хур тунадас буусан байна. Бороо үргэлжилж орж байна” хэмээн мэдэгдлээ.