ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗТХЯ-ны зарим албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч сард Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын явцтай танилцахаар очих үедээ "Би энд та бүхэнтэй тоглох гэж ирээгүй. Та нар ажлаа хийвэл хий. Хийж чадахгүй бол чаддагт нь өг. Хятадын эдгээр ажлаа хийдэггүй компаниудыг хэн ямар зарчмаар яаж тендерт шалгаруулсныг нь шалгуулна. Хятадын Засгийн газарт ч мэдэгдэнэ. Монголын албан тушаалтнуудыг шалгана" хэмээн мэдэгдсэн билээ.  Тэгвэл өнөөдөр Зам тээвэр хөгжлийн яамны зарим дарга, удирдлага албан тушаалтнуудын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж буй мэдээлэл цацагдлаа. Мөн Б.Энх-Амгалан нарын нэр бүхий хүмүүсийг АТГ-аас Дарханы замын асуудлаар шалгаж буй гэх мэдээлэл цацагдсан ч хэрэгт холбоотой гэх хүмүүс нь үгүйсгээд өнгөрч байлаа. Хөрсийг нь хуулсан цагаас хойш 4-5 жил гацаад буй Дарханы замын авлигын асуудал ийнхүү дуулиан тарьж эхлэв бололтой.