ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“УБТЗ” Д.Жигжиднямаа, Г.Ганболд нарын хамаатан, садан ах, дүү, найз нөхдөөр дүүрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-15

“УБТЗ”-ын   дарга Д.Жигжиднямаагийн орыг залгахаар Г.Ганболд тодроод байгаа билээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа, Т.Очирхүү нарын ойрын хүн бөгөөд түүний ах, дүү, хамаатан, садан, найз,  нөхөд, “УБТЗ”-д үүрлэжээ.

Тухайлбал, Санхүү албаны хэлтсийн дарга н.Мөнхбат болон түүний эхнэр Г.Ганболор  нь Хангамжийн инженерээр ажилладаг байна.  Мөн Г.Ганзориг  Хөдөлгөөний албаны даргын жолооч  бөгөөд Г.Ганболдын төрсөн дүү аж. Н.Алтанцэцэг  нь  Зүүнхараагийн хүний нөөцийн менежерээр ажилладаг бөгөөд Г.Ганболдын эхнэрийнх нь дүү юм байна.  Батзориг  Ачаа тээврийн хэлтсийн дарга ажилтай түүний эрхнэрийнх нь хамаатан. Г.Ганбат  нь “УБТ”З-ын  эмнэлгийн эмч бөгөөд түүний төрсөн дүү нь аж. Түүний дараагаар найз нөхдийн холбоо сүлбээ үргэлжилнэ. Н.Бямбасүрэн Замын-Үүд өртөөний дарга, бизнесийн найз, Лувсан нь Хөдөлгөөний албаны дарга дотны найз,  Баярсайхан нь  Дарханы Зангилгааны дарга бөгөөд мөн л бизнесийнх нь найз аж. Тэрбээр “УБТЗ”-д 40 саяас дээш төгрөгийн хохирол хоёр удаа учруулсан ч үргэлжид албан тушаал ахисаар иржээ.

Гантуяа нь  Дарханы ачаа хариуцсан орлогч дарга, Г.Ганболдын ойрын хүн. Батцэрэн  нь Хангамжийн албаны дарга бизнесийн найз, Батмөнх  нь  ачаа тээврийн орлогч дарга хамтарсан бизнес хийдэг найз, Энх-Амгалан нь Удирдлагын албаны ерөнхий нягтлан бөгөөд түүний эхнэрийнх нь найз аж.  Гартаам – Холбооны албаны дарга – дотны найз бөгөөд түүний  эхнэр Довзодмаа хүний нөөцийн албаны инженерээр ажилладаг байна. Харин Минжмааг  “УБТЗ”-д хуулийн албанд орон тоо байхгүй байхад нэмж авсан хуулийн албаны орлогч дарга бөгөөд  Д.Жигжиднямаагийн ойрын хамаатан нь.  Хан-Уул дүүрэгт прокурорт хийж байгаад авилгын  хэргээр халагдсан ажиллах эрхээ хасуулсан гэнэ.

Нарантуяа нь  Зорчигч тээврийн албаны дарга Эрээнд хувийн касс ажиллуудаг байна.  Д.Жигжиднямаа, Г.Ганболд нарын хамтын бизнес, зорчигч бүрээс 7000 төгрөг илүү авдаг гэх мэдээлэл байгаа юм. Түүний хүргэн Амарсанаа, охин Уянга мөн “УБТЗ”-д ажилладаг байна.