ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өчигдөр 119 жолооч согтуу жолоо барьж, 109 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2022-10-10

Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1799 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1487, хулгайтай холбоотой 15, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 119, хүний биед халдсан 85, эрүүлжүүлэх байранд хоносон 109 тохиолдол гарчээ.