ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Олимпын гүүрний хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орлоо

O.Admin
2022-10-11

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулж байна.

Үүнд:

Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. 2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн:

- Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.

- Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.

- Иймд жолооч та бүхэн дараах бичлэг дээрх зааврын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж. Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна.