ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Гончигсүрэн ялалт байгуулж, Б.Эрдэнэт-Од тэмцээнээ дуусгалаа

O.Admin
2022-10-11

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөв дэх өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэй -100, эмэгтэй -78 кг-ын барилдаан болно.

Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн В хэсэгт оржээ. Тэрбээр эхний тойрогт хийлж дараагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Израйлын бөх Петер Палтчиктэй барилдаж хоёр базари үнэлгээ авч ялалт байгууллаа. Улмаар гуравдугаар тойрогт Канадын бөх Кайл Рэйстэй барилдана.

Харин эмэгтэйчүүдийн -78 кг жинд Б.Эрдэнэт-Од А хэсэгт орсон бол эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Словений бөх Патрисия Бролихтэй барилдаж базари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.