ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өчигдөр 106 жолооч согтуу жолоо барьж, 130 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2022-10-12

Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2029 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1632, хулгайтай холбоотой 31, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 106, хүний биед халдсан 71, эрүүлжүүлэх байранд хоносон 130 тохиолдол гарчээ.