ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Адъяасүрэн шигшээ 16-д үлдлээ

O.Admin
2022-10-12

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо сүүлийн буюу долоо дахь өдрийн барилдаан болно. Дэлхийн 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261, нийт 571 жүдоч энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорино. Харин манай улсаас 18 жүдоч Ташкентын дэлхийн аваргад оролцох юм.

Нээлтийн өдөр Э.Ариунболд анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоод мөнгөн медаль хүртсэн бол тав дахь удаагаар ДАШТ-д зодоглож Ц.Цогтбаатар алт, Л.Энхрийлэн гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглож хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын барилдаан болно.

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн барилдана. Тэрбээр D хэсэгт орж эхний тойрогтоо Литва улсын бөх Сандра Жаблонскайттай барилдаж ялалт байгууллаа хоёр базари үнэлгээ авч шигшээ 16-д үлдлээ. Түүний дараагийн тойргийн өрсөлдөгч Кубын бөх Идализ Ортизтэй барилдана.