ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 129 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

O.Admin
2022-10-14

Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2062 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1651, хулгайтай холбоотой 23, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, хүний биед халдсан 77, эрүүлжүүлэх байранд хоносон 129 тохиолдол гарчээ.