ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах дөрвөн нүхэн гарц байгуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-23

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар миний эрхэлж байгаа асуудлын талаар хоёр томоохон шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших шийдвэрийг дэмжсэн Засгийн газрын тогтоол гарч байна. Тогтоолын гол зорилго нь өөрийн орлогын эх үүсвэрээр орлогоо бүрдүүлдэг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэг байна.

Энэ газрууд нь  Улаанбаатараас шилжин очиж байгаа иргэдэд нэлээд анхаарал хандуулах юм. Мөн Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсөн байгаа. Түүнчлэн эдгээр газрууд нь хүн амаа 20 хувиар өсгөх шаардлагатай гэж үзсэн байгаа. Бусад  аймгууд нь хүн амаа 10 хүртэлх хувиар өсгөх бодлого барина. Зарим иргэдийн зүгээс томоохон захыг хотоос гаргах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, захиргааны арга хэмжээ авахыг сануулдаг. Харин бидний зүгээс угтах үйлчилгээг хэрэгжүүлэхийг урьтал болгож байна. Төр засгийн зүгээс дэмжээд,  цаана нь угтаж авдаг агуулга руу оруулдаг шийдлийг гаргаж байгаа. Түүнчлэн 2023 оны улсын төсөвт багтсан багц ажил, бодлогууд байна.

Тухайлбал, ипотекийн жилийн гурван хувийн хүүтэй зээл, төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх тухай, бизнесийн зээлийг нэг хувийн хүүтэй олгох гэх мэт бодлогууд бий. Мөн газар эзэмших, өмчлөх асуудлыг хүртэл хөндөж байна. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэрхэн уялдуулахыг хууль батлагдахаар шийднэ. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга нарын орлогч, улсын хэмжээнд дэд сайд нар төвлөрлийг сааруулах ажилд  манлайлан ажиллана. Түүнлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьших ажил өмнөх үеийг бодвол бодит ажил болох боломжтой. Энэхүү бодлогыг иргэд ч дэмжиж байна. Бодлогын хүрээнд дэд бүтцийн хувьд Дархан хот байна.

Мөн Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийг нээлээ. Тиймээс хот хөдөөгийн сэргэлтийн бодлого илүү бодит ажил болох боломж бүрдэж байна. Дараа нь дунд, урт хугацааны бодлогодоо түгжрэлийг сааруулах буюу төвлөрлийг бууруулахад гол анхаарлаа хандуулж байна. Хэд хоногийн дараа БНХАУ-д Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам, төмөр зам доогуураа авто замын нүхэн гарц байгуулах зээлийн хэлэлцээр болно. Хэлэлцээрийн хүрээнд дөрвөн газар нүхэн гарч байгуулна. Ингэснээр тодорхой хэмжээний ажил бодит болно.