ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЗАСГИЙН ГАЗАР: Төмөр замын компаниудыг нэгтгэлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 31 асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргажээ. Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаас Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр зам, Монголын төмөр зам зэрэг төмөр замын олон компанийг нэгтгэх шийдвэрийг гаргажээ.  Олон компанитай байснаар төмөр замын нэгдсэн бодлого алдагдах, удирдлага дутагдалтай, өрсөлдөх чадвар сул байгаа учраас нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн байна.

УБТЗ нь Монгол, Оросын хувь эзэмшилтэй учраас энэ асуудлыг хөндөхгүй аж.  Монгол Улс өөрийн 100 хувь эзэмшлийн томоохон төмөр замын  компанитай болох зорилт тавьж ирсэн. Энэ хүрээнд хэдэн талд бий болсон төмөр замын компаниудыг нэгтэж байгаа.  Ингэхдээ Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр зам ТӨХК-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Тавантолгой төмөр зам ХХК-ийн барьсан төмөр замын хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК гаргасан учраас 66 хувийг нь эзэмшинэ гэсэн юм. Түүнчлэн   34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байх юм байна. 

Мөн гүйцэтгэх удирдлагыг томилох болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах эрхийг 100 хувь Монголын төмөр зам ТӨХК-д шилжүүлэв. Зүүнбаян төмөр зам ХХК нь Зүүнбаян-Тавантолгой төмөр замыг барьж байгуулахын тулд байгуулагдсан. Энэ замын ажил дуусч, одоо улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна. Шинэ оноос энэхүү ажил эхэлнэ” гэв.