ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Мөнхбат гишүүн казиногоос гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-01-12

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат казиногоос гарчээ. Тэрбээр хэзээ ч дуулиан шуугианаас хоцордоггүй нэгэн билээ. Түүнчлэн  тойргийн иргэдэд өгсөн амлалтаа хэрэгжүүлдэггүйгээс гадна Монголын нэрийг дэлхийд гаргаад ирсэн тамирчдад өгөх бай шагналаа өгдөггүй гэдгээр нь олон нийт мэддэг.

Мөн казино болон мөрийтэй тоглоом тоглодог зэрэг дуулиан, шуугиан ч өнөө хэр нь тасраагүй байгаа юм. Тэрбээр энэ талаар “Миний талаар янз бүрийн мэдээлэл гардаг. 100 мянга, 60 мянган ам.доллараар казино тоглосон гэх мэдээлэл гардаг. Энэ бол 2008 оны асуудал. Тухайн үед би 27, 28-тай залуу байсан. Би төрийн албанд ажилладаггүй байсан.

Улс төрийн намд ямар нэгэн албан тушаал хашаагүй байсан үе шүү дээ. Харин би АНУ-д хэлний бэлтгэлд сурч байсан. Энэ үед тоглоод 100 мянган ам.доллар хожсон нь үнэн. Гэхдээ түүнээс хойш би казино тоглоогүй” гэж мэдэгдлээ.