ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбогдуулан Х.Баттулгыг гэрчээр дууджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-01-19

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, өнөө хэр нь төлөөгүй аж ахуй нэгж, компанийн талаар Төрийн ордонд сонсголыг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү сонсголыг УИХ-аас Хөгжлийн банкийг түр шалгах хорооноос зохион байгуулж байгаа юм. Тэгвэл маргааш болох сонсгол Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Пирамид орд” ХХК-тай холбоотой зээлийн асуудлаар гэрчээр дууджээ.

Тэгвэл Хөгжлийн банкнаас “Пирамид орд” ХХК нь 15 тэрбум төгрөгийн зээл аваад, төлөөгүй байна. Орон сууцны хороолол барина хэмээн зээл авсан бөгөөд зээлийн нийт үлдэгдэл одоогоор 23 тэрбум төгрөг болсон аж.