ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 60 тэрбумын талаар мэдээлэл хийлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-11

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг өчигдөр “60 тэрбум”-ын схемийн талаар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр, “Өнөөдөр би нэг сэдвээр мэдээлэл өгье гэж бодлоо. Монголын нийгэм цаашдаа яаж явах, шударга зөв болохын тулд асуудлыг шийдэхгүйгээр цаашаа явахгүй. Хоёр жилийн хугацаанд бидний дунд яригдаж байгаа төрийн албыг арилжаалсан явдал буюу 60 тэрбумын асуудал юм. Тодорхой баримт хүргэе гэж бодлоо. Хэрэг анх 2016 оны зургадугаар сарын 04-нд буюу УИХ-ын ээлжит сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ил болсон.

Хоёр жил гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад хэрэг шийдэгдээгүй, асуудлыг гаргаж тавьсан хүнийг хэрэгт холбогдуулж, олон нийтийг доромжилж буйтай эвлэрч боломгүй байна. Эвлүүлэг биш гэдгийг 2016 оны сонгуулийн өмнө хэд хэдэн удаа тогтоосон байдаг. Хамгийн эхэнд шинжээчийн бичиг ил болсон. Зургадугаар сарын 22-нд Ц.Сандуйгийн дуу хоолойтой тохирч байна гэсэн.

Улмаар зургадугаар сарын 30-нд дуу хоолойнд гарсан бичлэг нь эвлүүлэг биш гэж үнэн мөнөөр тогтоосон байдаг. Гэтэл сонгуульд Ардын намын 65  суудал авсан гэсний дараа буюу 2017 оны долдугаар сарын 18-ны өдөр яг нөгөө газраа буюу ШШҮХ-ээс нэг нь эвлүүлэг байна аа гэдэг дүгнэлт гаргасан байдаг. МАН ялсны дараа буруу замаар орж эхэлсэн. Нийт зургаан дүгнэлтээс дөнгөж гурвыг танилцууллаа шүү” хэмээлээ. Дэлгэрэнгүйг та доорх бичлэгээс үзнэ үү.